GAMER гэж хэн вэ?
GAMER-гэж хэн вэ? миний бодлоор - гэдэг хүн бол бидео тоглоом зүгээр л нэг уйдахдаа тоглодог биш харин бидео тоглоомд үнэхээр хайртай, түүнд зүрх сэтгэлээ өгч чаддаг тийм л хүнийг GAMER-гэж боддог. Бас хөгшин ч бай залуу ч бай, эмэгтэйч бай эрэгтэй ч бай , ерөн л
зүрх сэтгэлээрээ видео тоглоомыг ойлгодог хүн л жинхэнэ GAMER- юм шүү дээ : ) . Зөвхөн мэргэжлийн тоглогчдыг GAMER- хүмүүс гэж ойлгож болохгүй ээ ->|Сайн, муу, Мэргэжлийн| гэдгээрэй л ялгардаг шүү дээ.Та зүгээр видео тоглоомыг зөвхөн цаг үрсэн хэрэггүй зүйл гэж боддог бол "Социалист нийгэмд амьдарч байсан эмээ ,өвөө ,аав ,ээж"-үүдээс ялгарах зүйл алга та үнэхээр энэ цаг үеэс хоцорч явж байна гэж хэлмээр байна.
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шүү дээ.Харин видео тоглоом бол Миний биелээгүй мөрөөдлийг минь биелүүлж өгдөг Номноос чихал гайхалтай НОМ юм.
Gamer-үүдийг хэрхэн ангилдаг тухай
Нууцлаг Gamer-үүд
Товчхондоо тэд зүгээр л бусдад өөрийгөө видео тоглоом тоглодог гэдэгийг мэдэгдэхийг хүсдэггүй......Иймэрхүү хүмүүс ихэвчлэн нас нь явсан хүмүүс болоод охидууд байх нь элбэг байдаг байна.
"Хуучинсаг" Gamer-үүд
Тэд бол 90-ээд оны 8битийн тоглоомыг тоглогч GAMER-үүд юм...Хэдий орчин үед тоглоомын зураглал, дуу, дүрс гээл бүх юм нь үсрэнгүй хөгжсөн ч тэд 90-ээд оны тоглоомоо тоголсоор л байдаг...Бага насны дурсамжууд нь үүнтэй холбоотой өссөн болхоор л тэр байх.
Зүгээр Сонирхогчид
Тоглоомыг энэ бол зүгээр л нэг тоглоом гэж хүлээн аван тоглодог хүмүүс.Тоглоомын талаар мэдлэг тун хомос.Тоглоом худалдаж авахдаа хүртэл хямдханыг нь бодож авдаг тийм л хүмүүсдээ.Гайхалтай сайхан тоглоомны хамаг сайхан зүйлийг нь алгасаад утгыг нь ч ойлгохгүй байсаар байгаад дуусгадаг.
Мэргэжлийнхэн
Энэхүү хүмүүс нь тоглоомын ертөнцыг өөрийн амьдралтайгаа холбосон хүмүүс байдаг...Мэргэжлийн түвшинд хүрч чадсан кибер спортын тамирчид юм.Тэд мэргэжлийн гэдэг утгаараа Маш их мөнгө олж чаддаг.Хэрвээ та мэргэжлийн тоглогч болмоор байвал өөрийн бүхий л зүйлийг золиослох хэрэг гарах байх.Мөн өөрийн амьдарлыг тоглоомын ертөнцтэй холбох хэрэг гарнадаа.
Заа ингээд миний бэлдсэн үчүүхэн мэдээ минь дуусч байна....Анханы мэдээ тул алдаатай зүйлүүд байгаа л байх "Хүлцэл өчье".
0 comments: